сандро боттичэлли оюука

Post on 08-Jan-2017

48 views 0 download

Transcript of сандро боттичэлли оюука

Сандро Боттичэлли

Гүйцэтгэсэн:М.Оюунгэрэл У.Нурасыл Л.Лхагвадулам

Намтар уран бүтээл Сэргэн мандалтын хамгийн шагшигдсан

уран зураачдын нэг байсан ба Гот маягийн хэв загварыг урлагт дахин дуудсан яруу,

чимэглэлийн шугаман хэв маяг хөгжүүлсэн уран бүтээлч юм.

Түүний үлгэр домгийн нүсэр зургууд болох Вэнус мэндэллээ, Примавара, Нууцлаг

уугуул бүтээлүүд юм.

Вэнус мэндэллээ1485 он, зотон, темпера, 172,5х278,5 см Уффици,

Флоренц, Итали

Зургийн тайлбар Вэнус Үлгэр домгийн дагина нас бие гүйцсэн эмэгтэй хүн мэт харагдана. Баруун гар нь нэг хөхөө халхлах бол зүүн гарнь урт шаргал гэзгээрээ умдгаа халхалжээ. Түүний энэхүү сонгодог зогсолтын Вэнус пудика буюу ичсэн Вэнус хэмээдэг.Боттичэлли ХV зууны үеийн Италчууд эмэгтэй хүний төгс бие галбирыг хэрхэн харж байсныг жижиг толгой, ер бусын урт хүзүү бага зэрэг унжуу мөр, дугираг гэдсээр харуулжээ. Түүн дээр унаж буй ягаан сарнайнуудыг тооцохгүй бол Вэнусыг уламжлалт зүйлгүйгээр нь шүрэн зүүлт юм уу хүү нь болох Копидгүйгээр зуржээ

Флора Эмэгтэй дүрийг ихэнхдээ

цэцэгсийн дагина Флора гэж үздэг бөгөөд тэрээр энд Примавэра дээрхтэй адил хувцасласан байна. Бэлгэдлийн дүр болох тэрээр хавар цаг дахин төрөлтийг төлөөлдөг. Хүзүүнд нь Вэнусын ариун миртл модны навч, даашинз нь хонгорзул цэцгээр чимэглэж сарнайн ороолт зүүжээ. Хаврын цэцгүүд бүхий ягаан нөмрөгөөрөө тэрээр нүцгэн Вэнусыг хучихаар өргөжээ.

Сарнай

Зэфирус, Хлорис хоёрыг тойрон алтан зүрхтэй алтлаг навчтай туяхан ягаан сарнайнууд хийсэн ба Вэнусын цэцэг хэмээдэг үзэсгэлэнтэй, тансаг үнэтэй, өргөст сарнай цэцэгсийг хайрын бэлгэлдэл гэцгээдэг. Сарнай мөн үр тогтолтыг бэлгэддэг ажээ.

Алтлаг тодруулга Амтат жүржийн

модноос Зэфирусын далавчны сөд бүрийн үс нь алтлаг өнгөтэй ба хясааны судал, сарнайн голч, иш, газар байгаа өвсний ишнүүд цөм алтлаг харагдана. Ийм алтлаг учраас уг зураг харагхуйд лааны гэрэлд гялтганаж харагддаг.

Зэфирус, Хлорис хоёр Баруун зүгийн салхины эзэн

Герегийн далавчит бурхан Зэфирус уг үзэгдэлд хөдөлгөөн оруулж өгчээ. Вэнусыг далайн эрэг рүү хүргэж өгөхөөр давалгаануудыг үлээхэд хацар нь бумбайжээ. Түүнийг эхнэрээ болгохоор хулгайлсан хагас өмсгөлтэй, мөнх бус амьт нимф бүсгүй Хлорис тэвэрсэн байна. Хлорисыг сүүлд нь хувирган, зургийн баруун талд гоёмсог хувцастай байгаа Флора дагина болгосон юм. Зохиомжийн хувьд Зэфирус, Хлорис хоёрыг Флорагийн ялдам төрх тэнцвэржүүлжээ.

Хясаа

Вэнус өөрийн завь болох хясааны хавтсан дээрээс буух гэж байгаа дүр зохиомжийн төвд байрлана. Хэдий зургийг тэгж нэрлэсэн ч гэсэн түүний төрөлт тийм ч яруухан нөхцөлд болоогүй юм. Герегийн домогт түүний эцэг Ураны бэлгэ эрхтэнг тасдан далайд чулуудахад үр тогтсон далайн хөөснөөс Вэнус төрсөн гэж өгүүлдэг.