МБ-ын сургалтыгтүншлэлд тулгуурлан явуулахад...

Post on 26-Jul-2015

236 views 0 download

Transcript of МБ-ын сургалтыгтүншлэлд тулгуурлан явуулахад...

ОЛОН УЛСАД МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТ

УЛААНБААТАР, МОНГОЛ УЛС 2014.12.09

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ ДЭХ ТҮНШЛЭЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

/АВТОМАШИНЫ ЗАСВАРЧИН МЭРГЭЖЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР/

АВТОМАШИНЫ БАГШ: БАТБААТАР ОЧГЭРЭЛ

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ,СУРГАЛТАД ТӨР,ХУВИЙН ХЭВШИЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ АРГА ЗАМ

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ БА АЖ АХУЙН НЭГЖИЙН ТҮНШЛЭЛ

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЯВУУЛСАН СУДАЛГААНЫ ХЭСЭГ

АГУУЛГА

Мэргэжлийн боловсрол,сургалт дахь төр, хувийн хэвшлийн түншлэл

Гадны орнуудын туршлагаас үзэхэд мэргэжлийн боловсрол,сургалтыг хөгжүүлэхдээ ажил олгогчдын оролцоонд тулгуурлаж үр дүнд хүрсэн нь харагддаг. Үүний гол үндэс нь нийгмийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлж чадсан явдал юм.

Нийгмийн түншлэл гэсэн ойлголтыг манай улс анх техник мэргэжлийн сургуулиудыг байгуулж байхдаа хамтран ажиллах үйлдвэрүүдийг бий болгож 1991 оны эхэн үе хүртэл мөрдөж байсан.

Мэргэжлийн боловсрол, сургалт дахь төр, хувийн хэвшлийн оролцоо

ОЛОН НИЙТИЙН БАЙГУУЛЛАГА

АЖИЛ ОЛГОГЧ

ТӨР

түншлэл

A

Б B

Мэргэжлийн боловсрол, сургалт дахь төр, хувийн хэвшлийн түншлэл

Төр, хувийн хэвшлийн түншлэл нь уг салбар дахь олон нийтийн оролцоо, удирдлагыг хэрэгжүүлэх хэлбэр

Мэргэжлийн боловсрол, сургалтын зорилтыг хэрэгжүүлэх үндсэн арга зам

Мэргэжлийн боловсрол,сургалтыг тасралтгүй хөдөлгөх дотоод хүчин зүйл

Гадны улс оронууд-Түншлэл-хэрэгжүүлэх аргууд

Бизнесийн агууламжтай төр, хувийн хэвшлийн түншлэл

Төрийн зохицуулалттай төр, хувийн хэвшлийн түншлэл

Харилцан хамаарал бүхий үйл ажиллагаанд суурилсан төр, хувийн хэвшлийн түншлэл

Мэргэжлийн боловсрол,сургалт дахь түншлэлийг идэвхжүүлэх арга зам

Түншлэлийг идэвхжүүлэхэд мэргэжлийн холбоод,иргэний нийгмийн байгууллагууд идэвхтэй оролцдог. Түншлэлийг идэвхжүүлэхийн тулд дараах 2 зүйлд анхаарах хэрэгтэй байна.

МБС дахь дотоодын эрэлт, хэрэгцээг илүү өндөр шаардлагатай болгоход мэргэжлийн холбоод,иргэний нийгмийн байгууллагууд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх. Энэ МБС-ын идэвхийг нэмэгдүүлдэг

МБС дахь дотоодын өрсөлдөөнийг илүү өндөр түвшинд хүргэх, харилцан хамааралтай сургууль, аж ахуйн нэгжийн төвлөрсөн бүлэглэлийг бий болгох холбоод, олон нийтийн байгууллагууд анхаарах

МБС-д хувийн хэвшлийн оролцооны идэвхийг харуулах зүйл нь сургуулийн үйл ажиллагаанд хэрхэн оролцож байгаагаар тодорхойлогдоно. Үүнд:

Салбар дундын зохицуулалттай МБС-н загварыг бий

болгох

Төр,хувийн хэвшлийн болон олон талт оролцоот

санхүүгийн механизмыг нэвтрүүлэх

Сургууль төвтэй загварыг Суралцагч+ Түншлэл бүхий

загвараар солих

Мэргэжлийн сургалтын байгууллага-Ажил олгогчдын

хамтын ажиллагаанд түшиглэсэн МБС-ыг хөгжүүлэх

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ БА АЖ АХУЙН НЭГЖИЙН ТҮНШЛЭЛ

МБС нь тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт нилээдгүй шаардсан үйл ажиллагааны нийлмэл хэлхээ бүхий тогтолцоо юм. Уг салбарт төр, хувийн хэвшил болон суралцагчид, тэдгээрийн эцэг, эх нь байнгад оролцож байдаг.

Төрийн зүгээс мэргэжлийн боловсролын салбарын суралцагчдын мэдлэг, ур чадварт тогтмол анхаарлаа хандуулдаг.

Мэргэжлийн боловсрол, сургалтын үр шимийг бодит утгаар нь хүртэж байдаг боловсролын энэ салбарын томоохон оролцогч нэг тал нь ажил олгогч нар юм.

Мэргэжлийн боловсрол, сургалтын харилцаанд оролцогч талуудын ашиг сонирхолын уулзвар дээр нийгмийн түншлэл юм.

Мэргэжилтэй ажилтанг системтэй бэлтгэдэг орнуудын ажил олгогчид нь өөрсдийгөө мэргэжлийн боловсрол, сургалтын салшгүй хэсэг гэдгээ мэддэг учраас нийгмийн түншлэлтэй холбогдсон элдэв асуудлууд бараг гардаггүй.

Тухайн орнуудын аж ахуйн нэгжүүд нь тогтвортойгоор хөгжих замаа олсон, санхүүгийн хувьд бие даасан, үйл ажиллагаа нь жигдэрсэн учраас хаана хөрөнгө оруулхаа сайтар мэддэг байна.

Түншлэгчид төвлөрсөн сэтгэлгээТүншлэгчид төвлөрөөгүй сэтгэлгээ

Ажлын байрны эрэлтэнд төдийлөн хэрэг болохгүй олон тооны өгөгдөл, мэдээнүүд, чанарын үзүүлэлтүүд бүхий үзүүлэлтүүд

Ажил олгогчдын сэтгэл ханамжийг судлахыг огтхон ч оролддоггүй.

Түншлэгчид төвлөрөөгүй сэтгэлгээ

Ажлын олгогчийн асуудлуудыг зах зээлийн судлаачийн арга барилаар дүгнэлт гаргах бус

Харин хэрэглэгчийн нүдээр харж дүгнэлт хийхийг чухлаар үздэг

Түншлэгчид төвлөрсөн сэтгэлгээ

Түншлэгчид төвлөрсөн сэтгэлгээ Нийгмийн түншлэл гэсэн асуудлаар нилээдгүй олон жил ярьж хэрэгжүүлэхийг оролдож байгаа ч нэг л үр дүнтэй болохгүй байна.

 

Төрийн зүгээс нийгмийн түншлэлийг хэрэгжүүлхээр ажиллаж байгаа боловч удаашралтай байна.

Мэргэжлийн сургуулиудад тулгамдаж буй нэг асуудал нь үйлдвэрлэлийн дадлагын чанар

Дадлагын сургалт=Мэргэжлийн сургалтын гол бүрэлдэхүүн

Сургуулиуд ба Түншлэгчдийн харилцааСургуулиуд түншлэгч аж ахуй нэгжээ өөрсдөө сонгох болсон нь дараах хүндрэлүүдийг бий болгож байна.

 

Аж ахуй нэгжүүд өргөжих шатандаа байна. Мэргэжилтэй ажилтны хэрэгцээ нэмэгдэхгүй байна.

Аж ахуй нэгжүүд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг дэмжих санхүүгийн нөөц бага

Аж ахуй нэгжүүд болон Мэргэжлийн сургуулиудын дунд түншлэлийн тухай ойлголт шинэ бөгөөд санаачлага дутагдаж байна

Төрийн дэмжлэг МБС-д нэг хэсэгтэй хэрэгтэй

Дадлагын сургалт=Төрийн оролцоо бүхий гэрээгээрТөрийн санхүүжилт тодорхой хэсгийг хувийн хэвшлийнхэнд олгох

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЯВУУЛСАН СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Механик электроникийн тэнхимтэй хамтран ажилладаг том,дунд, жижиг засварын газруудаас 30 авто засварын үйлчилгээний газраар явж тэдгээрийн удирдах албан тушаалтнуудын дунд МБС-ын тухай ойлголт, ТХХТ-ийн тухай ойлголт, түншлэлийн чанарыг дээшлүүлэх боломжийг судаллаа.  

Тайлбар:

Үүнд: Альфа моторс 4*4, Доктор 10-хороолол, Мастер плаза, Скай авто засвар,Ю би авто засвар,77-99 автозасвар, Дельта төв, Форвард моторс төв, Авто плаза, Fix авто засвар, Бест автозасвар, Формула авто засвар , Авто ундрал засвар, Жийп сервис гэх мэт

 

Судалгааны хэсэгТанай байгууллага ТТДС-МЭТ ямархуу түвшинд хамтран ажилладаг вэ?  

13%13%27%27%

33%33%

27%27%

Тааруу

Боломжийн

Дунд зэрэг

Хангалттай

Дээрх үр дүнгээс харвал судалгаанд хамрагдсан хүмүүсийн 60% нь хангалттай, боломжийн гэж дүгнэсэн байгаа учир хамтын ажиллагааг цаашид сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

Судалгааны хэсэгХэр хугацаанд хамтран ажилласан вэ? 

7%7%40%40%

53%53%

6 жилээс дээш

3-5 жил

1-2 жил

Эндээс үзэхэд хамтран ажилладаг байгууллагууд урт хугацаанд хамтарч чаддаггүй нь харагдаж байна. Энэ нь тодорхой шалтгаануудтай холбоотой бөгөөд шалтгааныг судлах шаардлагатай гэж үзлээ.

Судалгааны хэсэгТанай байгууллага нь МБС-ын тухай хэр ойлголттой байдаг вэ? 

ТТДС-ийн МЭТ-тэй хамтран ажилладаг байгууллагууд нь МБС-ын тухай хангалттай 28%, 36% нь дунд зэрэг,20% нь хангалтгүй, 16% нь мэдэхгүй гэсэн хариултыг сонгосон нь бидэнд хийх зүйл их байгааг илтгэж байна.

28%

36%

20%

16%

Хангалттай Дунд зэрэг Хангалтгүй Мэдэхгүй

Судалгааны хэсэг

Танай байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар хэр ойлголттой байдаг вэ ?

Дээрх үр дүнгээс үзвэл ТХХТ-ийн талаар 1% сайн , 37% нь дунд ,60% нь тааруу ойлголттой байгаа нь анхаарал татсан чухал зүйл байлаа. Үүнээс үзвэл бид хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажилладаг болохоос түншлэдэггүй болох нь харагдаж байна

3%

37%

60%

Сайн Дунд Тааруу

Тайлбар:

Үүнд: ТХХТ- Төр хувийн хэвшлийн түншлэл

Судалгааны хэсэг

Танай байгууллага МБС-ын байгууллагад хөрөнгө оруулалт хийвэл татварын хөнгөлөлт эдэлдэг тухай мэддэг үү :

ТТДС-ийн МЭТ-тэй хамтран ажилладаг байгууллагуудын хувьд МБС-н тухай хуулин дахь татварын хөнгөлөлтийн тухай заалтыг 7% нь мэддэг, 93% нь огт мэдэхгүй гэсэн хариултыг сонгосон байгаа нь МБС-хан түншлэх ААН-д хуулийн тухай мэдлэг олгох арга хэмжээ авах шаардлагатай гэж үзлээ.

7%

93%

Тийм Үгүй

Тайлбар:

2009 оны татварын шинэчилсэн найруулгаар ААН-д татварын хөнгөлөлт эдлүүлхээр 12.1.28-12.1.30 хүртэл заалтуудаар оруулж ирсэн байна.  

Судалгааны хэсэгТанай байгууллага МЭТ-тэй хамтран явуулдаг үйл ажиллагааг явуулдаг вэ? 

Дараах үйл ажиллагааг явуулдаг үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн шалгалт 100%, эд материалын дэмжлэг ба уралдаан тэмцээн зохион байгуулах 0% байгаа нь хангалтгүй бөгөөд хэлбэр төдий л хамтран ажилладгийг харуулж байна.

100%

Үйлдвэрлэлийн дадлага, төгсөлтийн шалгалтЭд материалын дэмжлэг Уралдаан зохион байгуулах

Мэргэжлийн боловсрол,сургалт дахь ТХХТ-ийн чанарыг сайжруулах арга замууд

Хувь хүний зүгээс оруулах хувь нэмэр:

Бусад орны мэргэжлийн боловсролын тогтолцоонд байгаа ТХХТ-ийг явуулж байгаа арга замыг судлах

Ажлын байран дээр нь ажил олгогчидод МБС болон ТХХТ-ийн тухай сургалтыг зохион байгуулна. / Авто үйлчилгээний салбар /

Бусад ижил мэргэжлийн сургуулиудын туршлагыг судлаж, өөрийн сургуульд хэрэгжүүлж болохуйц аргыг турших

Хамтран ажилладаг байгууллагуудад МБС болон сургуулиа таниулах үйл ажиллагаа жилийн турш тогтмол зохион байгуулах ажлыг санаачлах /Механик электроник тэнхимийн багш нарын баг /

Хөгжиж буй аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн тал дээр дэмжлэг үзүүлж, улмаар тэдний анхаарлыг сургууль руу татах

Тайлбар:

Үүнд: ТХХТ- Төр хувийн хэвшлийн түншлэл

Мэргэжлийн боловсрол,сургалт дахь ТХХТ-ийн чанарыг сайжруулах арга замууд

Тэнхимийн зүгээс оруулах хувь нэмэр

Хамтран ажилладаг байгууллагуудтай харилцаа холбоогоо байнга тогтмол явуулахын тулд баг бүрдүүлж ажиллах

Ажил олгогч, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах цаг гаргуулах / 1 өдөр-ажлын цагаар үдээс өмнө, хойш чөлөөтэй байх, Холбогдох шатны менежер удирдлагаар хангах, хяналт тавих/

Ажил олгогчдын дунд МБС болон ТХХТ-ийг сурталчилах ажлыг жилийн турш зохиох/ Тэнхимийн санаачлагаар үр бүтээлтэй, зургаар баталгаажих

Тайлбар:

Үүнд: ТХХТ- Төр хувийн хэвшлийн түншлэл

Мэргэжлийн боловсрол,сургалт дахь ТХХТ-ийн чанарыг сайжруулах арга замууд

Сургуулийн зүгээс оруулах хувь нэмэр:

Мэргэжлийн багууд болон хувийн хэвшлийнхэний хооронд гүүр нь болох / Энгийн багшаас-Сургуулийн удирдлага /

Багш солилцооны хөтөлбөрөө үргэлжүүлэн хэрэгжүүлэх, туршлага судлах үйл ажиллагаааг тогтмол хийх / Авто замын салбарт хэрэгжүүлж буй ТТДС-Авто замын тэнхим /

Мэргэжлийн боловсрол,сургалт дахь түншлэлийг хөгжүүлэх үйл ажиллагааг сайжруулах багийг албан ёсоор ажиллуулах / багш нар,ажил олгогчдын төлөөлөл, менежерийн баг

Ажил олгогчдыг сургалтын байгууллагатай хамтран ажиллах түншлэх сонирхолыг татах, хөшүүргийг бий болгох хөгжүүлэх / татварын хөнгөлөлт, харилцан ашигтай нөхцөл тавих /

Маркетингийн үйл ажиллагааны зардалын тодорхой хэсгийг түншлэгчдийг татах ажилд зарцуулах

Тайлбар:

Үүнд: ТХХТ- Төр хувийн хэвшлийн түншлэл

Ерөнхий дүгнэлт

Мэргэжлийн боловсрол сургалт дахь төр, хувийн хэвшлийн түншлэл нь төрийн эсвэл хувийн хэвшлийн тус тусынх нь зохицуулалтаар олигтой үр дүнд хүрдэггүй байна. Энэ нь тухайн салбарын хувьд ажлын хариуцлага, хөрөнгө санхүү их шаарддаг үйл ажиллагаанаас хамаарч магадгүй юм.

Нөгөө талаас төрийн зүгээс явуулж буй салбарын бодлогыг хэрэгжүүлэх нэгжүүдийн идэвхи санаачлага дутагдаж байгаагаас мэргэжлийн боловсрол, сургалт дахь нийгмийн түншлэл бодитоор хэрэгжих боломж нь хараахан бүрдэж чадахгүй.

Төр, хувийн хэвшлийн харилцаа идэвхтэй хөгжсөн орнуудын туршлагаас үзвэл уг харилцааны үйл ажиллагаа бүр дээр судалгаа, шинжилгээ хийх шаардлагын улмаас эдүгээ энэ харилцаа нь хууль эрх зүйн судалгааны бие даасан обьект болсон байгааг анхаарах хэрэгтэй байна.

Ерөнхий дүгнэлт

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлснээр ямар сайн үр дүнд хүрэхийг мэргэжлийн боловсрол,сургалтад оролцогч талуудад сайтар ойлгуулах

Хувийн хэвшлийнхний анхааралыг МБС-руу татах талаар системтэй ажлыг хийх

Аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтийн бодлогоо нэмэгдүүлэх

Мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллага ба Аж ахуйн нэгжийн харилцан түншлэх ажлыг төрийн зохицуулалттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ.

Мэргэжлийн боловсрол, сургалтад түншлэлийг хэрэгжүүлэх ажлыг шинэ түвшинд гаргахыг хүсвэл нилээдгүй ажлыг системтэй хийх шаардлага бидний өмнө тулгарч байна. Үүнд:

Анхаарал тавьсанд баярлалаа