Видео бүтээх тухай

Post on 08-Jul-2015

445 views 0 download

description

ХИС-ийн Сэтгүүл зүйн III анги. "Интерактив мультимедиа" хичээл.

Transcript of Видео бүтээх тухай

Видео бүтээх тухай

Сэтгүүл зүйн III анги

Интерактив мультимедиа

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

Оршил

• Видео нь мэдээллийг хүргэх нэгэн хэлбэр төдийгүй онлайн сэтгүүл зүйн салшгүй бүрэлдэхүүн билээ. Сэтгүүлчид видео мэдээлэлд зориулсан эх бичвэр бэлтгэх, эсвэл өөрөө видео хийх түүнийг эх бичвэр, зураг, холбоосоор баяжуулах гэхчлэн янз бүрээр видеотой ажиллаж болно. Мөн тэдгээрийг вэб сайт, блог болон Vimeo, YouTube гэхчлэн видео хуваалцах сайтуудад байрлуулах, Facebook хуудастаа ашиглах гээд олон хэрэглий бий.

• Онлайн видео сэтгүүлчид ихэвчлэн өөрөөсурвалжилж, дүрс бичлэг хийж, монтажилж, интернэтээр түгээдэг. Тиймээс аливаа үйл явдлыг анхааралтай ажигладаг, шаргуу, бэлтгэлтэй байх нь чухал.

Онлайн видео сэтгүүл зүй гэж юу вэ?

• Юун түрүүнд, энэ нь вэбэд суурилсан телевиз байна гэсэн үг огт биш юм. Мэдээж телевизийн сэтгүүл зүйтэй адил дүрс бичлэгт тулгуурлан мэдээлэл хүргэж байгаа ч илүү баримтат хэлбэртэй мөн тухайн блог, сайтын үндсэн агуулгад нийцсэн өвөрмөц дэг маягтай байх нь зайлшгүй.

• Гэхдээ видео төхөөрөмжийн хүртээмжийн нөлөөгөөр сайн чанартай дүрс бэлтгэхэд дөхөмтэй болсон. Вэб сайтад тэдгээрийг байрлуулснаар хэрэглэгч сэтгэгдэл үлдээх, цааш хуваалцах гэхчлэн нэгэн төрлийн харилцаа үүсч байгаа юм. Мөн тухайн сувгийг интернэтээр дагаснаар (follow, subscribe) шинэ бичлэг хэзээ орохыг хүлээж суух биш орсон даруйд үзэх боломжийг олгодог.

Видео мэдээллийн хэлбэрүүд

News clips – ихэвчлэн агентлагууд болон YouTube-ийн нэрд гарсан сувгууд, ТВ-ийн видеонууд

Embedded video – Эх бичвэрийн дунд видео тоглуулагчийн хамт байрлуулсан бичлэг

Part of a news package – Өгүүлэл, ярилцлага, зураг, график бүхий мэдээлэл

Guides –“‘how to” буюу зөвлөгөө өгсөн бичлэгүүд. Ихэвчлэн сэтгүүлийн вэб сайтууд бэлтгэдэг

Vlogs – Видео блогууд

Streaming – Аливаа үйл ажиллагааны шууд бичлэгүүд. Ustream.tv, Bambuser гэхчлэн шууд дамжуулдаг үнэгүй сайтууд бий

Documentary Features – Vimeo-гийн Vimeo’sDocumentary Film хуудсанд олон баримтат видеонууд байгаа

Хэрэглүүрүүд ба эвлүүлгийн хэлбэрүүд

• Дижитал видео камер,

компьютер ба эвлүүлгийн

програмын тусламжтайгаар

эцсийн бүтээл бий болно.

Мөн гар утас эсвэл Flip,

Kodak Zi цуврал гэхчлэн жижиг

оврын хэрэгслүүдээр видео хийхийг үгүйсгэхгүй. Хэрэв утсаар авах бол дүрсний нягтрал, цэнэг барих чадвар, интернэт холбогдох боломжоо тооцоолох хэрэгтэй.

Интернэт хэрэглэгчдэд зориулсан видео хийхэд:

• Микрофон – Эхний ээлжинд хүний яриаг ялгаж оруулах микрофонтой байх нь чухал. Харин студийн ярилцлагад энгэрийн микрофон ашиглах хэрэгтэй.

• Чихэвч – Дууны түвшин хэт чанга, эсвэл сул байгаа эсэхийг үргэлж шалгах ёстой.

• Хөл /tripod/ - Камераа хөдөлгөхгүйн тулд Gorilla зэрэг бага оврын хөлтэй байхад болно. Flip-ийн камерууд өөрийн мини-хөлтэй ирдэг.

+ Дуран, нэмэлт зай, мемори картаа мартаж болохгүй. Бас камераа асаахаа!

Эвлүүлгийн програмууд

• Windows Movie Maker, iMovie, Final Cut Pro, Final Cut Express, Avid Media Composer, Adobe Premiere зэрэг олон янзын програм байдаг.

• Эхлэн суралцахад Windows Movie Maker, iMovie зэрэг үйлдлийн системийн нэмэлт үнэгүй програмууд ашиглахад хялбар.

• Телевизийн сэтгүүлчид ихэнх нь Avid ашигладаг бол баримтат болон бие даасан нэвтрүүлэг бүтээгчид Final Cut Pro ашиглах нь бий.

Видео санаанууд ба төлөвлөгөө

• Хэрэв видео хийх ямар нэг санаа төрсөн бол энийг хэн, яагаад үзэх вэ гэдэг асуулт тавиад үзээрэй.

• Санаа чинь гайхалтай байлаа ч эх бичвэр, эсвэл аудио хэлбэрээр байвал илүү дээр ч юм билүү. Мөн цаг хугацаа, боломж нөхцөлөө тооцох хэрэгтэй.

• Агуулгад тохирох дүрсүүдээ яаж цуглуулах, юу юу байснаар санаа чинь гүйцэлдэх вэ?

Ажлаа эхлэхийн өмнө дараах зүйлсийг бодож үзээрэй.

• Видео юуны тухай вэ?

• Бүх бичлэгээ өөрөө авч чадах уу?

• Бүх хэрэгслүүд бэлэн үү? Шалгаж үзсэн үү?

• Хаашаа явж, ямар дүрс авах вэ? Яаж явах, цаг агаар, аюулгүй байдал, гэрэлтүүлэг, орчин нөхцөл нь ямар вэ?

• Ярилцах хүнтэйгээ цаг тохирсон уу? Зөвшөөрөл авсан уу? Судалгаа хийсэн үү?

Ажлаа эхлэхийн өмнө дараах зүйлсийг бодож үзээрэй.

• Сценари төлөвлөгөө гаргах хэрэгтэй юу?

• Дүрс бичлэг хийх зөвшөөрөлтэй юу? Засгийн Газрын ордон, төв талбай, сургууль зэрэг олон нийтийн газрууд зөвшөөрөл шаардах тохиолдол бий.

• Хүүхдээс яриа авах бол асран хамгаалагчийн зөвшөөрлийг авдаг.

Дүрс бичлэг хийх

Дүрс бичлэг хийх түгээмэл гурван хэлбэр бий;

• Wide shot /Өргөн дүрс/ - Ерөнхий дүр зургийг алсаас буулгана

• Medium /Дундаж/ - Хүмүүсийг таньж болохуйц хэмжээнд ойртно

• Close-up – Ярилцлагад ихэвчлэн ашигладаг цээж дүрс

• Дүрсний гол элементийг дэлгэцийн яг голд байрлуулахаас зайлсхий. Хүний харж байгаа зүгт зай үлдээх нь чухал.

• Автомат фокус, автомат гэрэлтүүлгийн тохируулгыг ашиглаарай.

• Хөл ашигла. Мэргэжлийн дүрсний гол нь энэ.

• Баруунаас зүүн тийш нүүсэн хөдөлгөөн ихтэй дүрслэл нь үзэхэд төвөгтэй байдаг

• Нааш, цааш олон дахин татах нь тийм ч сайн биш

• Дүрс дэх үйл явдал өрнөж байхад, хүн ямар нэг үйлдэл хийж байхад шууд тасалж болохгүй

• Close-up буюу ойрын дүрснүүд онлайн видеонд тохиромжтой байдаг

Эхэн үед гаргадаг нийтлэг алдаанууд. Эдгээрийг хийхгүй байхыг үргэлж санаарай.

• Камераа асаахаа мартах

• Буруу газар сонгох. Хурц гэрлийн өөдөөс бичлэг хийх

• Мммм... аанхаа.. гэхчлэн дуу оруулахгүй байх ёстой. Ярилцлага авч байгаа үедээ өөрөө чимээ гаргаж болохгүй

• Ярилцагчийг хэт удаан яриулахаас зайлсхий. Нээлттэй асуулт тавьж, гол зүйлийг нь яриул

• Замын хөдөлгөөн, ард нь шууд уншигдахуйц постерын өмнө ярилцлага хийвэл үзэгч сатаарч мэднэ

• Ярилцагчид микрофон бариулах хэрэггүй.